Архив

Soliotoi amitan xoxoxo

Tolgoogui soliotoi amitad haa saigui sajilj ywah horwoo ym daa!!!! Hed honog buhimdsana bodohor durguuuuuuu hured baih ym .Uuuuug n bol bi hund muu zuil sanaad baihig husdeggui oortoo tegj har energi hurimtluulahig husdeggui hun l de. Getel soliotoi amitaniig yag yu gej helehe medehgui baina hoorhiidoo l gej helmer sanagdaj baina bi bish yma gehed Burhan shuuged ogoh bailgui dee xxixixi.

image

Korea food

Оноодор Туулаагийнд уригдаад солонгос холоор дайлууллав. Амт гэж янзын гое ингэхэд энэ солонгос хоолыг хийх чинь урлаг юм байна ажиллагаа ч ихтэй Ххэхэ.
Заа хэдэн зураг гялс мялс оруулнааааа *_*
image

Сайн байна уу Блогхон минь.

Би эргэн ирлээ хэхэхэ.

Юм бичээгүй удчихсан чинь эвгүй байна шдээ бараг төсөөрчихжээ. Ямартай ч өнөөдрөөс эхлэн ээлжит өөрийн амьдрал болон утга учиргүй олон зүйлийг нийтлэнэ ээ. Нийтлэнэ ч гэж дээ гэхдээ л хүн бүр нийтээрээ уншиж байгаа болохоор нийтлэх гэж бичсэн нь илүү дээр байхаа. Нэг найз маань хэзээнээс блогоо хөтлөх вэ? гэж асуулаа л даа би хариуд нь Нэгэн сайхан нартай өдөр гэсэн байхгүй юу тэгсэн чинь өнөөдөр бүрхэг нар бараг гарсангүй шүү хэхэхэ. Блог бичихгүй байхад зөндөө сайхан зүйлүүд болсоон. Гэхдээ өнгөрсөн зүйлийг бичээд ч яахав дээ. Зиа тэгээд миний бичлэгийг уншдаг тоотой хэдэн уншигчид минь сэтгэгдэлэээ харамгүй үлдээгээрэй =  )

Оройн мэнд!

Нэг биш нилээн хэдэн шалтгааны улмаас хэсэг хугацаанд блогоо хөтлөхөө болихоор шийдлээ. Хэр зэрэг хугацаатайг нь хэлж мэдэхгүй ч гэсэн нээх удахгүй байх гэж бодож байна. 5-н сар хүртэл ч юм уу, эсвэл тэрнээс ч удах байх. Зиа хэсэг хугацаанд баяртай….

Globen

Сайн байна уу? өдрийн тэмдэглэл минь.  Блогоо бүүр таг саначихсан байна шдээ. Фонтоо янзалчихсан байгаа биз дээ? Нээрээ өнгөрдөг бүтэн сайнд Globen- ний Skyview дээр гарж Stockholm-ийг харлаа гоё ч юм бас их том юмаа. 1989 онд баригдсан,өндөр нь 130 метр. Зиа бичлэгийг нь үзээд таалагдавал SKYVIEW-ийг заавал очиж үзээрэй.

 

Noir hurdeggui ee!

Tas haranhui udshiin mend. Oird yu ch bichsengui zaw ch baisangui. Hamgiin gol n Com nii font maani boldooggui ee tegeed l oird yum bichij chadsangui teglee geed bichihgui bailtain bish tiim biddeee humuusee! Bi yg odoo yu hiiij baina geech com nii ard suugaad Inna Amazing hamgiin changa deer n tawichaad chihech zuuged  sonsood  baij baina goy bainaa ta nar ch bas neg hamgiin changa deer n tawiad buh yumiig martaad neg saihan ene duug sonsood medresei gej helmeer bainaa. Zia zia bi net eer jaahan tenej baigaad untlaa ta buhen saihan amrarai.

Oo tiim udur awhuulsan zuragaa tawilaa

zaa yahuu dee huuhduud haaya tenegtdeg dee hehehe

Зөвхөн ээж таньдаа

Хол байгаа ч гэсэн дэргэд минь үргэлж хамт байгаа юм шиг тийм л сайхан хүн бол миний ээж.  Яг одоо л ганцхан миний л ээж гэж чанга дуугаар хэлмээр санагдаж байна.

Дэргэд чинь байхдаа охин чинь таньдаа “Хайртай шүү ээжээ” гэж нэг ч удаа хэлж үзээгүйдээ одоо л харамсах юм. Болдогсон бол одоо ч хамаагүй тань дээрээ яваад л очмоор байна. Хэдий энэхүү нийтлэлийг та уншихгүй байгаа ч гэсэн хэзээ нэгэн цагт заавал унших болноо. Хэлэх гэсэн үгс зөндөө байвч гарахдаа уянгалаг сайхан найруулгагүй болохоор их хэцүү юм. Ээж гэж яг тийм гэж хэлэхийн аргагүй Агуу хүн бол та минь. Ямартай ч охин чинь таньдаа хязгааргүй хайртай ээжээ.

Өдрийн мэнд!

Юу байцгаана даа ойрд бичлэг оруулаж чадсангүй Уучил. Нэг өдөрт  24 цаг хангалтгүй ч юм шиг санагдаад хэхэхэ. Өглөө босоод ажилдаа зургаан цагт очихийн тулд таван цагт босч байгаан тэгээд зургаа зурж байгаан хэхэ гарах гэсээр байтал  тав гуч. Зиа тэгээд тараад гэрлүү гүйж байгаан ирээд залхуугүй бол хоол хийж иднэ тэгсээр байтал нэг мэдэхэд оройн есөн цаг болчихож байгаам чинь. Жаахан нэтээр дэмий тэнэдэг юм билүү гэхлээр нөгөө эгч чинь хүүе унт чи чинь” Солиороогүй биз” өглөө эрт босно энэ тэр гээд л ээлжит дуусашгүй урт үгээ хэлээд эхлэнэ 😦 Тэгээд оройн ес гэхэд усандаа шумбачаад арав гэхэд яг орондоо хүчээр л хэвтэж байгаам даа нэг ийм л байх шив.

Өчигдөр иймэрхүү өдөр байлаа.

Сайн байцгаана уу?Өчигдөр  уучлалт гуйдаг өдөр гэнээ. Би мэдээж юу гэж зүгээр байхав хэхэ ах эгч хоёрыгоо гомдоож байсанд уучлаарай гээд гараан гаргаад оройн хоол  хийсэн гэхдээ тийм чамин нандин хоол биш л дээ Сэтгэл үнэртүүүлсэн хоол хийсэн 🙂 Энэ даширамд намайг танидаг бүх хүмүүсээс гомдоохоор үг хэлж, уурлуулаж байсан удаа бүрийг уучлаарай.

Зиа тэгээд уучлах нэг нь уучлаад дотроо нэгийг бодсон биз хэхэ. Би нээрээ хийсэн хоолныхоо зургуудыг олон аваад байсан байхгүй юу тэгээд онцгүй гарсанг нь устгаад байсийн тэгээд нилээд хэдэн зураг үлдсэн байх гэж бодсон чинь нэгхэнийг л үлдээгээд бусдыг нь устгачихсан байвал яахуу? Тэгээд үлдсэн ганцхан зураг 🙂

Cubus-д хямдрал болоод 299 ийн даашинз 49-н крон болчихсон байна лээ би нэгийг авсан өөр бас бус юм зөндөөн л байна лээ охидуудаа.

Шинэхэн ажил

Юу байцгаана даа. Би харин унтаж байгаад дөнгөж сая сэрлээ. Ажилд орсооооон:) өглөө үүрээр 4: 40 -д боссон өглөө зургаан цагаас эхэлдэг учраас. Өглөө харанхуй байна даа яанаа гээл айгаад байсан чинь гагүй байдаг л юм байна. Тэгээд ч нээх гоё дулаахан мөртлөөсөө цас хаялаад нэг л гоё. Ингээл дандаа өглөө эрт босохоор болчихлоо 🙂 Бас болоогүй ээ ажилаа тараад гэрлүүгээ бараг ниснэ хэхэхэ дүүгээ гурваас цэцэрлэгээс нь авдаг байхгүй юу. Гэртээ орж ирээд л нэг амьсгаа аваад дүүг унтуулах гэж байгаад өөрөө хамт унтчих юм хэхэхэ

Зиа энэ дээ.

Барисан талх маань нэг иймэрхүү амт бол ярих юмгүй. Гэм нь жаахан жижигхэн болсон л доо. Дараагийн удаад жигнэмэг,бүүр дараа нь бялуу хийж сурна гэж бодож байна.

Хор хэрэглэж байна:)

Яаая хүйтэн байна шүү. Өглөө есөн цагт сэрлээ тэгээд дэлгүүр орж ганц, хоёр юм авсан яах гэж дэлгүүр орсон бэ гэвэл үү? Би үзэмтэй талх бариж үзэх гээд тэгсэн харин исгэгч байдаггүй. Ингэсхийж байгаад хийнэ ямар юм хийснээ харуулна 🙂

Би ханиад хүрээд хоолой өвдөөд бие нэг тиймэрхүү сул л байна. Өчигдөр бүүр муу байсөөн хацар халуу дүүгээд халуурад байгаа ч юм шиг нүүр хуурайшаад ямар байсан гэж сананааа. Би ууж байгаа эмээ харуулхуу?Энэ байна.

Шинэ өдрийн мэнд!

Яг одоо 2011 оны 02 сарын 13-н болох гэж байна. Бас л унтаагүй цаадах чинь. Сая манай гэрийнхэн “Apocalypto”- г өчигдөрөөс хойш хайж байж арай гэж олж үзлээ. Үнэн гоё хийсэн кино шүү нээрээ. Энэ киног үзсэн хүмүүс надтай Сээгийгээ хуваалцаарай хэхэхэ.

Амралтын өдөр гэсэн шиг өнөөдөр нэт-д нилээн сууя гэж бодооол байж байна хэхэ.