Archive | Нэгдүгээр сар 2011

Эгчийн төрсөн өдөр

Хооллож байгаа Энгүүн. Бас хүүхдийн меню гээд байгаа юмаа хоол нь.

Дүү харин суухаасаа жаахан айгаад би хажууд нь хамт суух гэж байгаан. Сууж байгааг нь хардаа нээх том хүн шиг суучихсан байна ш дээ. хэхэ хэ хөөрхөн шүү миний дүү.

Хэ хэ эгчийн гараа цэврүүттэл тоглосон тоглоом нь хэхэ.

Цэврүүттэл тоглоод ийм их бонус авсан зуу болсон хэ хэ хэ

Аав хүү хоёр.

Төрсөн өдрийн сүүлчийн зураг.

Гэгээн алсад одох юмсан.

Цаанаа л нэг юм бодогдуулахаар ая шиг надад санагддаг юм. Энэ бичлэг дээр бичигдсэн үгнүүд нь энэ ая гээд л ганцаараа байхыг хүссэн, бүх зүйлээс залхчихсан , хүнд зориулсан юм шигээ. Эсвэл нэг тийм мөрөөдөмтгий хүнд зориулсан ч юм уу? энэ аяыг бичсэн хүнийг би Жанцанноров гуай , Шарав гуай  хоёрын хэн нь бичсэнийг мэдэхгүй байгаа юм. Ямартай ч гайхалтай аяз.

Орой болжээ.

Унтах цаг болжээ хүн ардаа орой унтдаг хүмүүсийн хувьд эрт унтаж байна уу? би ? Хааяа ч бүүр орой унтдаг шүү 03: 00 гээл эсвэл бүүр эрт ч унтана гээч. Энэ дууг зуслан дээр л их сонсдог байсан орой унтахдаа сонсоход зүгээр гэж бодоод. Би орондоо ороод унтах болгондоо чихэндээ чихэвчээ зүүгээд янз бүрийн бүтэх бүтэхгүй зүйлүүдээ мөрөөдөж гардаг ш дээ. Мөрөөдөх гоё ш дээ. Та бүхэн сайхан амарцгаагаарай.

Шинэ өдрийн мэнд

Инээд хүрчлээ хуучин бичлэгүүдээ уншлаа тэгсэн чинь би “ЦАГ УУРЧ”  юм уу хаашаа юм хи хи хи. Бичлэг болгон дээрээ өнөөдөр дулаахан,халуун,бороотой,цастай,бүрхэг,хүйтэн байна гэсэн үгнүүд бичигдсэн байна. Ер нь яшиг цаг уур шинжээч болвол болчдог юм билүү хэ хэ хэ =  ) .Гэхдээ хэлэхгүй бол боломгүй байнаа энд сайхан нар гараад янзтай сайхан байна гээч би тагтан дээрээ гараад ганц хоёр зураг авсан нь дээр гэж бодлоо.

Үнэхээр гоё үгтэй дуу

Тийм гэж хэлэхийн аргагүй тийм нэг мэдрэмж

Цаг хугацаа зогссон мэт

Өөрийгөө яг л байгаагаар нь мэдэрдэг

Яг л энэ агшиндаа мянган жил баймаар ч юм шиг

Амьдарч байгаадаа баярламаар

Хэн нэгнийг тэвэрмээр

Хаашаа ч юм харсан зүгтээ

Хурдлан гүймээр

Хүмүүсийг бүгдийг нь хайрламаар

Хэнийг ч юм гэрийх нь гадаа хүлээмээр

Хэнийг ч юм хайрламаар

Тийм нэг мэдрэмж

Энэ дууны үг, өгүүлбэр болгон нь цаанаа л нээх гоё шүлэг ,ая   гээд л би энэ дуунд маш их дуртай өдөржин сонссон ч уйддаггүй.

Би сэрлээ

Өглөөний мэнд. Сайхан амарцгаасан уу? Зиа шинэ өдөр ямархуу байна даа ? миний хувьд бүх юм сайн биш ч гэсэн Блогруугаа ормоор санагдаад л. Өнөөдөр төлөвлөсөн ажил ганц хоёр байна тэд нарыгаа амжуулаад л болоо доо. Mанай энд бага зэрэг хүйтэн байна бас бага зэрэг цастай байх шив дээ. Тэгээд гэрээсээ гархаасаа өмнө сэтгэлээ сэргээгээд нэг сайхан дуу сонсий гэж бодлоо та бүхэн ч гэсэн сонсоорой энэ өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэрэй  = )

Mp3 тоглуулагч

Таны хайртай хүн та хоёр 2 өөр дуу сонсдог ч нэг тоглуулагчтай байх боломжтой. 2 тусдаа аваад явсан ч болно. Түүнчлэн эдгээр зүрхийг нийлүүлээд сонссон ч нэг ижил эсвэл хоёр талдаа хоёр өөр дуу ч сонсох боломжтой юм байна. Дажгүй тоглуулагч байгаа биз дээ. 

Хичээл хичээл бас дахин хичээл

Өнөөдөр анхны хичээлдээ суулаа ерөнхийдөө дажгүй шүү. Gun гэдэг нэртэй сайн заадаг багштай болсоон цаадах чинь хэ хэ хэ. Анхандаа ойлгохгүй нэг тиймэрхүү байсан л даа гэхдээ сүүлд нь гагүй ойлгосоон. Маргаашнаас эхлээд тав дахь өдрөөс бусад өдрүүдэд х.бэлтгэлдээ явна даа. Анги нь бага зэрэг сэрүүхэн юм байна лээ би дан цамцтай суучихсан чинь даараад харин хоодой өвдчих шиг боллоо тэгэхлээр нь гаа идлээ маргааш гэхэд зүгээр болох байхаа гэж найдаж байна. Зиа зиа өнөөдөр нэг иймэрхүү л байх шив дээ дажгүй шүү. Оройн хоолоо идчихсэн ингэсхийж байгаад унтана даа. За за манайхаан bye маргаашийг сэргэлэн цовоо угтацгаагаарай маргаашийн ажилд чинь бүгдэнд нь амжилт хүсье. Тавтай сайхан нойрсоорой.

Шинэ мэдээ

Над шиг Швед хэл сурах гэж үсээ зулгааж байгаа хүмүүс зөндөө байгаа байх гэж бодож байна. Хайж хайж энэ хичээлийг олж авлаа их сонирхолтой бөгөөд маш тодорхой юм байна лээ. Та бүхэн энэ хаягаар орж Швед хэлний хичээлээ сураарай.

Google -ээс ” Svenska och arbetsliv för invandrare ” ороорой. Амжилт  = )

Загвар өмсөгч үү? эсвэл…..

Би хувьдаа загвар өмсөгч гэж нөгөө өндөр туранхай хүүхнүүдийг л хэлэх байх гэж бодож байлаа. Тэгсэн чинь хэн дуртай нь өмсөөд олны нүдэн дээр гардаг болчихсон юм бишүү? Заа ядаж бүдүүн ч гэсэн өндөр байвал болох нь тэр. Гэтэл энэ зураг хаанаас нь ч яаж ч харсан нэг л бишээ.

Манай охидууд туранхай л бол хангалттай гэж боддог би ч бас бусад охидын адилаар тэгж боддог байсаан гэхдээ тийм биш юм байнааа. Хамгийн гол нь биеэ чангалах нь эрүүл мэндийн талаасаа ч тэр гоо сайхны талаасаа ч тэр сайхан бие галбиртай болох юм байна. Тиймээс спортоор хичээллэх,гүйх,fitness-ээр хичээллэх гээд маш олон зүйлүүдээр биеэ хөгжүүлээсэй.